“Nissan” компани шинэ төрлийн логогоо танилцууллаа

2020 оны 03 сарын 25

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг "Ниссан Мотор" компани 1933 онд Японы Ёкохама хотод байгуулагджээ. Тус компани байгуулагдсан цагаас хойш өргөжин тэлж өдгөө дэлхийн 20 орны 31 үйлдвэрт нийт 157,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, Ниссан болон Инфинити брэндийн автомашин, үйлчилгээг дэлхийн 160 оронд хүргэж байна.

Япон улсын хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч "Ниссан Мотор" компани нь автомашины аюулгүй байдал, нийгмийн хариуцлага, байгаль орчны тогтвортой байдал гэсэн гурван цогц зорилт дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тэгвэл тус компани өөрсдийн логогоо шинэчлэн Олон улсад бүртгүүлж эхлээд байна. Өмнө ашигладаг байсан хэлбэр нь 3 хэмжээст ялгар өнгөтэй байсан бол энэ удаад 2 хэмжээст минималист шинжтэй болон өөрчлөгджээ. Ингэж өөрчлөгдсөнөөр BMW компанийн логоны өөрчлөлтийн дараах хоёр дахь компани болж байна. Үүгээр ч зогсохгүй спорт загварын цуврал болох Z загварын логог ч адил шинэчилсэн байна. 

Image result for nissan new emblem

Эх сурвалж: Indianauto

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.