Ливи улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэв

2020 оны 03 сарын 25

Ливи улсад дэлхий дахинаа хурдацтай тархаад байгаа коронавирусийн халдвар тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих үндэсний төвөөс мэдэгдэв. Тус улсын Өвчинд хяналт тавих үндэсний төвийн мэдэгдэлд "Уг өвчтөн Саудын Араб руу саяхан аялсан бөгөөд түүнд халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул Триполийн эмнэлэгт тусгаарлан эмчлүүлж байгаа" гэж дурдсан байна.

Ливид анхны батлагдсан тохиолдол Мягмар гарагт бүртгэгдсэн нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоог сулруулж магадгүй хэмээн санаа зовниж байгаа аж.

Энэ үеэр Олон улсын валютын сан эмнэлгийн хангамжийн хомсдол үүсч, үнийг хөөрөгдөл бий болж байгаа нь хөгжил буурай орнуудад зовлон учруулж болзошгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэлхийн 150 гаруй улсад тархаад байгаа билээ. Одоогийн байдлаар тус вирусийн халдвараар нийт 400 000 өвчилж, 18 000 гаруй хүн нас барсан бол 110 000 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: TIME

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.