АНУ вакцинжуулалтад 4 тэрбум доллар (11 Их наяд төгрөг) гаргана

С.Гандэлгэр
2021/02/21

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар ядуу буурай орнуудын хүн амын вакцины хүртээмжийг хангах зорилготой “COVAX” хөтөлбөрт АНУ-ын оруулах хувь нэмрийг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдсэн бөгөөд үүнд зориулж 4 тэрбум доллар хуваарилахаар болсон тухай DW мэдээлжээ.

Энэхүү шийдвэрийнхээ талаар АНУ-ын Ерөнхийлөгч G7-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр бусад гишүүн орнуудын тэргүүн нарт мэдэгдсэн байна. 

"COVAX" бол дэлхийн улс орнуудад коронавирусний эсрэг аюулгүй, үр дүнтэй вакциныг эрх тэгш хүртээмжтэй байлгах үүднээс ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа ажил. 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Конгресс ДЭМБ-ын энэхүү хөтөлбөрт хоёр тэрбум долларын хандив өгөх ажлыг баталсан билээ. Тэгвэл үүнийгээ хоёр дахин өсгөх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна