Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй


Засгийн газраас халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хоёрдугаар сарын 23-ны өглөөний 06:00 цаг гэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн шинжилгээний хариуг бүрэн гаргах уу? 300 ортой эмнэлэг дээр халдвар гарсан уу? Өнөөдрийн байдлаар хэдэн газар хязгаарлалт тогтоосон бэ?

-Ц.Ганзориг: Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 26, 25, 16, 8 дугаар хороонд халдвар илрэх эрсдэл өндөр байна.

Эдгээр бүсүүдэд оршин суудаг иргэн, төрийн алба хаагч хоёрдугаар сарын 23-наас ажилдаа явахгүй байх, гэрээр ажиллахыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Эдгээр хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй. Эрүүл мэндийн яамнаас мэдээллийг цаашид хүргээд явна. 

-А.Амбасэлмаа: Эмнэлгийн ажилчид халдварт өртөх эрсдэл өндөр. Одоогоор 150 гаруй эмнэлгийн ажилчин халдварт өртсөн. Сүүлийн үед эдгээр хүмүүс халдварт өртөх нь бага байна.

Дэлхий нийтээр вакцин гарсан тул эмнэлгийн ажилчдаа нэгдүгээрт вакцинд хамруулна. Шинжилгээний хувьд лабораториуд ачаалалтай ажиллаж байна. Төлөвлөсөн зүйлээ төлөвлөгөөний дагуу явуулна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна