Устах аюулд орсон хөхтөн амьтны клоныг бүтээжээ

С.Гандэлгэр
2021/02/21

Эрдэмтэд энэхүү Америк ферретийг амжилттай хувилж чаджээ. Уг амьтныг 1980-аад оны үед хөлдөөсөн байсан гэнэ.

Түүнийг гаргаж авахад 30 гаруй жилийн өмнө үхсэн ферретийн хадгалагдсан эсийг ашиглаж хуулбарлан бүтээсэн болохоо эрдэмтэд зарласан юм. 

Тус амьтан нь Хойд америк дахь цор ганц унаган амьтан бөгөөд хуурай газрын хөхтөн амьтан юм. Бүрмөсөн алга болж буй энэ төрөл зүйлийг ДНХ-ийн түвшинд ийнхүү хувилж гаргаж авчээ. Цаашид ховордож буй амьтдын клоныг гаргаж авах боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь ШУ-ны маш тод дэвшил болж байгаа юм.

Түүний нэрийг Элизабет Анн гэдэг бөгөөд эрүүл саруул байгаа гэнэ. 

Эх сурвалж: weareiowa.com/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна