Вакцины хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд хийлгэнэ


Өнөөдөр өглөө буюу 02 дугаар сарын 22-ны өдрийн 06:25 цагт Энэтхэгт үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150,000 тун манай улсад буусан бол өнөөдөр орой 22:55 цагт БНХАУ-аас 300,000 тун Файзер вакциныг авчирч, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн иргэдийг вакцинжуулж эхлэх юм. 

Тэгвэл вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ гэдгээ хэлсэн бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалахаа мэдэгдээд байгаа билээ. 

Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болсон аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна