Ковид-19-ийн 55 тохиолдол бүртгэгдэж 24 нь Нэг хаалга-Нэг шинжилгээнээс илэрчээ

С.Гандэлгэр
2021/02/22

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавируст халдвар илэрлээ.  

55 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 24 тохиолдлын 9 нь анхны, 15 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 102 халдварын тохиолдлыг илрүүлжээ. 102 тохиолдлоос 50 нь анхны батлагдсан тохиолдол, 52 нь эдгээрийн ойрын хавьтал байна. 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,638 боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна