"AstraZeneca" вакцины хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа хүний биед дархлаа тогтоно


Монгол Улсад өнөөдөр Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150 мянган тун вакцин ирсэн билээ. Уг вакциныг хийлгэснээс хойш хэр хугацааны дараа дархлаа тогтох эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр манай улс 150 мянган хүн тун вакцин хүлээн авсан. Нэг хүнд хоёр тун хийнэ гэж үзэхэд 75 мянган хүнийг дархлаажуулах тун юм. 

Вакциныг хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг барьж ажиллана. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтайгаар дараагийн тунг хийнэ. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа дархлаа тогтоно. Бидэнд ирсэн мэдээллээр AstraZeneca вакцин нь 95 хувийн үр дүнтэй байгаа. Шинээр бүтээсэн вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох талаар судалж байна.

Түүнчлэн вакцин хийлгэхээс өмнө бүгд эмчийн үзлэгт орно. Эмчийн үзлэгээр тухайн хүнд хийх эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн байдлаа хянуулж, эмчийн зөвшөөрлөөр вакцин хийлгэх эсэхийг шийднэ гэсэн үг.

Ямар нэг вакцин хийлгэсэн, хурц халдварт өвчнөөр өвчилсөн, халуунтай байвал тухайн хүнд вакцин хийхгүй байх заалттай" гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна