Тоос, тоосонцороос сэргийлэх ЗУРГААН АРГА

2020 оны 03 сарын 29

Тоос гэдэг нь агаарт удаан хугацаагаар чөлөөтэй хөвмөл байдлаар байх чадвартай, хатуу жижиг хэсгүүд юм. Тоос нь агаарт цацарсан, манан, утаа хэлбэрээр байж болно. Гарал үүслээр нь байгалийн гаралтай, хүний үйл ажиллагаатай холбоотой гэж авч үздэг.

ТООС ҮҮСГЭХ ЭХ ҮҮСВЭРҮҮД:

•  Дулааны цахилгаан станцууд

•  Халаалтын зуухнууд

•  Мод, нүүрс түлэх

•  Авто тээврийн хэрэгслүүд

•  Хучилтгүй зам, сул хөрс шороо

•  Ой хээрийн түймэр

•  Баригдаж буй барилга, байгууламжууд

•  Элс, хайрганы орд газрууд

•  Тоосго, цемент, блокны үйлдвэрүүд

•  Металлургийн үйлдвэр

СЭРГИЙЛЭХ АРГА

Манай “Ойн тухай” хуулинд Монгол улсын иргэн бүр жил бүр 1 мод, аж ахуйн нэгж бүр 5 мод тарьж байхаар, “Газрын тухай хууль”-ийн 56.6-д зааснаар хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрынхаа 10 хувиас доошгүйг ногоон байгууламжтай байлгахаар заажээ. Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байна.

Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дах утаа тортгийн 35.5  хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5 хувийг намжаах, дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ. 

  • Нарны эрчим хүч ашиглах, гялгар уут, машины дугуй, гутал, хувцас зэргийг түлэхгүй шатаахгүй байх (Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор бохирдуулж олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай),
  • Ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдлаа ангилан, ялгаж хуваарийн дагуу хот тохижилтын машинд ачуулж хэвших,
  • Стандартын 00, бохирын цооногтой болох,
  • Гудамжаар явахдаа хогоо ил хаяхгүй байх, хогийн саванд хийж хэвших,
  • Ойрхон газар алхаж явах, дугуй унаж хэвших,
  • Нийтийн тээврээр зорчих, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө цаг тухайд нь төлж байх хэрэгтэй.

БУСАД УЛС ОРНУУДЫН ТУРШЛАГААС ДУРДАХАД:

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоон хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон ба бохирдуулагч бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулдаг ажээ. Мөн тээврийн хэрэгсэлд хяналт тавихын тулд тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, ашиглагч, түлшний чанар, хяналт, байцаагчийн талаар нарийн журам тогтоож өгсөн байна. Хотын тоосжилтонд тавих хяналтыг сайжруулах, тоосыг бууруулахын тулд ойжуулалт, нэг хүнд ноогдох бүсийн талбайг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээр амжилтанд хүрсэн байгаа юм. Бид ч гэсэн өвөл зуны алинд нь тоосжилт болон бохирдлыг багасгахын тулд иргэн бүр хичээх хэрэгтэй.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.