БНХАУ-д шинээр 322 өвчтөн эдгэрч, нийт 75 770 хүн эмнэлгээс гарчээ

2020 оны 03 сарын 30

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 322 өвчтөн эмнэлгээс гарсан гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлэв. Нийт ням гаригийн эцэс гэхэд нийт 75 770 өвчтөн эмнэлгээс гарч, бүрэн эдгэрсэн тухай тус комисс даваа гарагийн өдөр тутмын тайландаа дурдсан байна. Ням гарагийн байдлаар эх газарт коронавирусийн 81 470 тохиолдол бүртгэгдсэн бол вирусийн улмаас 3 304 хүн нас баржээ.

Одоогийн байдлаар дэлхий дахинаа нийт 721 503 хүн вирусийн халдвар авч, улмаар 33 961 өвчтөн нас барсан үзүүлэлттэй байна. Харин 151 128 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: Xinhua

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.