Ухаалаг утасны борлуулт 38 хувиар буурчээ

2020 оны 03 сарын 31

Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахинаа ухаалаг утасны борлуулалт 38 хувиар буурсан байна. Энэхүү үзэгдэл нь ухаалаг утасны зах зээлийн түүхэнд  хамгийн том хямрал болж байна гэсэн дүгнэлтийг\ БизнесВайр сэтгүүлийн судлаач, тоймчид гаргажээ. Уг халдварын улмаас ухаалаг утасны түгээлт, үйлдвэрлэлд нөлөөлж, хэрэглэгчдийн эрэлт багасахад нөлөөлсөн аж. Хүмүүс цахилгаан бараа бус наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний зүйлст л мөнгөө зарцуулах болсноос үүдэн эрэлт багассан гэнэ.

Ухаалаг утасны зах зээлийг хэзээ хэвийн байдалдаа эргэн орохыг таамаглахад одоогоор эрт байгаа аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.