Зорчигч тээвэрлэх Боинг 777 онгоцны хөдөлгүүр нислэгийн үеэр шатжээ

С.Гандэлгэр
2021/02/24

Юнайтэд Эйрлайнс компанийн Денверийн чиглэлд нисэж байсан Боинг 777 загварын зорчигч тээвэрлэх онгоцны баруун хөдөлгүүр нислэгийн явцад дэлбэрсний улмаас ослын буулт хийжээ.  Нислэгт нийт 231 зорчигч явсан ба азаар хэн ч амь эрсдээгүй, бэртэл, гэмтэл аваагүй байна.

Ижил хөдөлгүүр бүхий онгоцтой компаниуд энэ ослын улмаас яаралтай газардуулан шалгалт хийж эхэлжээ. Pratt & Whitney 4000-112 хөдөлгүүртэй Боинг 777 загварын нийт 128 онгоц байдгаас 69 нь үйлчилгээнд, 59 нь хадгалалтад байдаг аж.

Pratt & Whitney компанийн зүгээс шинжээчдийн багийг гаргасан байна. Энэхүү тухайлсан хөдөлгүүр нь хөндий сэнстэйгээрээ бусад төрлийн хөдөлгүүрээс ялгаатай юм. АНУ Холбооны Нисэхийн Удирдлагын газраас Боинг болон хөдөлгүүр үйлдвэрлэгч компанитай уулзалтуудыг хийж байна.

АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын зөвлөлийн урьдчилсан дүгнэлтээр баруун хөдөлгүүрийн сэнсний 2 ширхэг нь цуурсны улмаас осол болсон байж болзошгүй гэж үзжээ.

Осол Денверийн олон улсын нисэх буудлаас дөнгөж хөөрмөгц хөдөлгүүр шатсан бөгөөд хөдөлгүүрийн хэлтэрхий хэсгүүд нисэх буудлын ойролцоох айлуудын хашаанд унасан байна. Азаар хэн нэгэн бэртэж, гэмтээгүй байна.

Эх сурвалж: bbc



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна