Үнсийг дахин боловсруулах чиглэлээр ажлын хэсэг хуралдлаа

2020 оны 04 сарын 01

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч байгаа үнсийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, тээвэрлэх, боловсруулах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит VI хурлаа зохион байгууллаа. Тус ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Төрбилэг, УБЗАА Хог хаягдлын удирдлага зохицуулах хэлтсийн дарга С.Аригуун, Монголын Барилгын материал үйлдвэрчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, Дулааны IV цахилгаан станцын Судалгаа хөгжлийн албаны менежер А.Тулга, ШУТИС-ын БАС-ын дэд профессор Д.Сүнжидмаа, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх Н.Галсанбуян нар хуралд оролцож, Дулаан Цахилгаан станцууд болон гэр хорооллын айл өрхүүдээс ялгарсан үнсийг нөхөн сэргээлт, барилгын материалын үйлдвэрлэл, авто замын бүтээн байгуулалтад ашиглах чиглэлээр санал солилцлоо.

 Уг уулзалтын хүрээнд:

1. Ажлын хэсгийн хүрээнд болон ШУТИС-ын лабораторийн үнсийг барилгын материалд ашигласан туршилт судалгааны үр дүнг танилцууллаа.
2. Үнсийг барилгын материалд ашиглах бүтээгдэхүүний стандартыг боловсруулах ажлын явц
3. Үнсээр хийсэн бүтээгдэхүүнийг авто замд ашиглах талаар лабораторийн судалгааг хийх, авто замын ашиглалтын хугацааг уртасгах талаар ажлыг хэсэг байгуулж, туршилтын ажил зохион байгуулах
4. ШУТИС-ын БАС-ын дэд профессор Д.Сүнжидмаагийн үнснээс гарган авсан чулуугаар гэр хорооллын тодорхой нэг гудамжийг сонгон авч зам тавих ажлыг зохион байгуулж ажиллах,
5. Цахилгаан дулааны станцын үнсийн уул уурхайн байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Image may contain: one or more people, people sitting and indoor

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.