Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

С.Гандэлгэр
2021/02/25

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад холбогдох хүний нэр төрд халдаж гүтгэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг хүчиндэж бэлгийн дарамтад байлгах гэхчилэн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан юм. 

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт нэг жилийн хугацаагаар хорих ял өгсөн. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 10 хавтас, 2487хуудас бүхий хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2021-02-25-ны өдөр буюу энэ пүрэв гарагт Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Харин түүний эхнэр С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхээс гаргасан дээрх ялыг үндэслэлгүй хэмээн үзсэн ба давж заалдах шатны шүүх хурлын  төв өнөөдөр буюу 02.25-д тов гарч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна