​БЗД-ийн хэсгийн АХЛАГЧ нар өөрсдийн гэрийн хаяг дээр ХҮНСНИЙ ТАЛОН авч байжээ


Засгийн Газар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, УОК-оос эмзэг бүлгийн иргэд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд хүнсний талон олгохоор болсон.

Харин төр засгаас гаргасан шийдвэрийн дагуу хүнсний талон очих ёстой зорилтот бүлгийн хүмүүстээ очиж байна уу гэдэг эргэлзээтэй. Жишээ нь өнгөрсөн оны 11 сард  БЗД-ийн ** дугаар хорооны иргэдэд очих ёстой хүнсний талоныг хэсгийн ахлагч нар өөртөө, ах дүү, хамаатан садандаа авдаг байсан гэдэг нь илчлэгдсэн. 

Тэгвэл иргэдийн зүгээс улсаас олгож буй энэхүү тусламж, хүнсний талон иргэдэд хүрч чадахгүй байгаа түүнийг нь хэсгийн ахлагч нар өөрийн хаяг дээр авч байгаа гэх мэдээллийг авсан юм.

Тухайлбал БЗД-ийн ** дугаар хорооны нэр бүхий АРВАН НЭГЭН хэсгийн ахлагч хүнсний талон авдаг байжээ. Эмзэг бүлгийн хүмүүст очих ёстой талоныг хороонд ажилладаг байнгын ажилтай хүн авах нь ёс зүйд нийцэх болов уу. 

Мэдээж хороонд ажилладаг ч зорилтот бүлгийн хүн авах эрхтэй. Гэхдээ анхаараад харвал бага насны хүүхэдгүй,  хувийн автомашинтай, зорилтот бүлгийн бус хэсгийн ахлагч нар энэ арван нэгэн хүний дунд хэд хэд байгааг эх сурвалж хэлсэн юм. Түүнчлэн ам бүлийн тоогоо нэмж бүртгүүлсэн ч тохиолдол гарсан тухай дурсан юм. 

Энэ мэтчилэн зорилтот бүлгийн бус амьдралтай хэсгийн ахлагч нар төрийн үйлчилгээг дундаас нь завшсан тохиолдол гарсаар байна. 

 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.113.50.49
    2021/03/01

    Hool und bulaaj iddeg humuus Ur huuhed n hurtel nasaaraa ulun zelmuun bg.....

    Хариулах
  • 59.153.115.18
    2021/02/26

    Яачихсан монгол юу нь буруугаараа эргэчихээд байгаа чивэлт хорвоо вэ? болох юм нэг ч алга энэ хорооны дарга хэсгийн ахлагч нар үнэндээ сонгуулиар далимдуулаад даам гараад сурчихсан ххэдэн тэнэгүүдээ ямарих давраана вэ? хулгайлсан толооноор нь муудсан хиам аваад харж байгаад идүүлчихээч дээр дооргүй хулгай хийгээд ямар даварсан гарууд вэ?

    Хариулах
  • 192.82.71.150
    2021/02/26

    ШАЛГАВАЛ илэрнэ. Яахаараа хүнсний талон авах ёстой хүмүүстэй очихгүй байна гэвэл ХЭСГИЙН ахлагч, хорооны ажилтан нараа шударга иргэдээр тавих хэрэгтэй.

    Хариулах
  • 64.119.24.144
    2021/02/25

    Авсан талоны үнийг нь төлүүлж зорилтот бүлгийн хүмүүст нь олгох хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.18.24
    2021/02/25

    Landtai garuud avdag geed bgamdaa

    Хариулах
  • 66.181.188.244
    2021/02/25

    Ямар зэвүүн юм бэ? Хоолгүй хэцүү айлууд өчнөөн бхад хүний хоол булааж идсэн хог шаарнууд

    Хариулах