TOPIK шалгалтыг долдугаар сар хүртэл хойшлууллаа

2020 оны 04 сарын 02

Манай улсад авагдах байсан Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох 69-р шалгалт (Test of Proficiency in Korea) коронавирусийн тархалттай холбогдуулан дахин цуцлагджээ. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр авах байсан тус шалгалтыг тавдугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. Учир нь тус шалгалтыг дэлхийн 64 улсад явуулдагаас 62 улсад короновирусийн улмаас олноор цугларахыг хориглож, хөл хорио тогтоогоод байгаа тул тавдугаар сард нөхцөл байдал хэрхэх нь тодорхой бус байна. Иймд тавдугаар сарын 24-ний өдөр товлогдсон байсан Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох 69-р шалгалт долдугаар сарын 12-ны өдөр буюу 71-р шалгалтын өдөр авахаар болжээ. Түүнчлэн цар тахал тархсан онцгой нөхцөл байдлыг шалгалтанд оролцогч та бүхэн ойлгох байх хэмээн Монголын TOPIK-н бүртгэл албан ёсны цахим хуудаснаа нийтэлсэн байна. 

Өмнө бүртгүүлсэн оролцогчид дахин баталгаажуулах шаардлагагүй.

Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 12-ны өдөр шалгалт өгөх боломжгүй хүмүүс дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрийн хооронд 12-18 цагийн хооронд ирж, бүртгэлийн хураамжийн буцаалтаа авах боломжтой юм. Ажилтан түүнийг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор таны харилцагч данс руу шилжүүлнэ. Зөвхөн дээр дурдсан хугацаанд буцаан олголт хийх бөгөөд 4-р сарын 17-ноос хойш буцаалт хийхгүй гэдгийг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.