СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүргийн 73 настай иргэн галд өртөж нас баржээ

С.Гандэлгэр
2021/02/26

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг ОБГ 02.25-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 15:55 цагт очиход иргэн Н-ийн 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна. 

Иргэд та бүхэн галын түймрийн аюулаас сэрэмжилнэ үү. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна