Франц улсад хамгийн их буюу нэг өдрийн дотор 1355 хүн нас баржээ

2020 оны 04 сарын 03

Уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий дахинаа нийт 1 014 943  хүн өвчилж, 53 166  хүн нас барсан бол 212,018 бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Тэгвэл өчигдрийн байдлаар Франц улсад 2116 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 60 мянга орчим хүн халдвар авсан байна. Улмаар 1355 хүн нас барсан бол 12 000 гаруй өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр тус улсад хамгийн их нас баралт буюу нэг өдрийн дотор 1355 хүн энджээ. 

Халдвар хамгийн их бүртгэгдсэн орнуудад:

  • АНУ (243972),
  • Итали (115242),
  • Испани (112065),
  • Герман (84794),
  • Хятад (81589) байгаа аж.

Эх сурвалж: Xinhua

Э.Мөрөн

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 04
94.239.80.156
byambaa

hudlaa medee bn bi france d bn odortoo 500 deed tal n

2020 оны 04 сарын 04
39.115.114.99
Theory of broken win

Хараал хүрч байгаан террор явуулах хэрэггүй байсын