Д.Нарангэрэл: 4,926 хүнд дархлаалжуулалтын вакцин хийгээд байна

С.Гандэлгэр
2021/02/26

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд эхний долоо хоног 16 байгууллагын 14 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 4,926 хүн вакцин хийлгээд байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ. 

Мөн "Эхний ээлжинд коронавирусийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байгаа.  Ямар ч вакциныг хийлгэсний дараа бага хэмжээний урвал гардаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд зонхилон тохиолдож байгаа урвалуудыг танилцуулбал, 

  • 186 хүнд халуурах, 
  • 180 хүнд толгой өвдөх,
  • 102 хүнд тариулсан газар хөндүүрлэх, 
  • 91 хүнд үе мөч өвдөх, 
  • 86 хүнд ядрах, 
  • 69 хүнд бие арзайх,
  • 68 хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.

 Урвал илэрч байгаа нь тухайн хүний биед дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна