Дэлхий дахинаа шинээр 82 700 тохиолдол бүртгэгдэж, 6500 өвчтөн нас баржээ

2020 оны 04 сарын 04

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа коронавирусийн халдварын тохиолдол 8.2 хувиар буюу шинээр 82 700 өвчтөн бүртггэдэж, нийт 1 097 000-д хүрлээ. Улмаар нэг хоногийн дотор нас барсан хүний тоо 11 хувиар нэмэгдэж 59 100 мянгад хүрээд байна. Харин бүрэн эдгэрсэн хүний тоо 228 400 болж, нийт эмчилгээ хийлгэж буй  хүний тоо 810 200 байна.

Халдварын нийт тохиолдлын тоогоор тэргүүлж байгаа АНУ-д өнгөрсөн хоногт шинээр 32 100 мянган тохиолдол бүртгэгдэж, өдөрт 13,1 хувира нэмэгджээ. Монгол Улсын хил залгаа болон ойрын хөрш орнуудын халдварын тархалтын нөхцөлийг авч үзвэл, 

- ОХУ-д (+601 тохиолдол) 4,149;
- Казахстанд (+29 тохиолдол) 464;
- Өмнөд Солонгост (+86 тохиолдол)10 100;
- Японд (+119 тохиолдол) 2 617;
- Хятад улсад (+31 тохиолдол) 81,6 мянган тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн Киргизстанд шинээр 14 тохиолдол нэмэгдэж нийт 130, Кубад 36 тохиолдол нэмэгдэж нийт 269, Камбожид 4 тохиолдол нэмэгдэж нийт 114 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Азийн Лаос улсад нийт 10, Непал улсад 6, Бутан улсад 5 тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 04
89.98.144.194
Zochin

Huuchin medee bnaa