Халдварын 45 тохиолдол нэмж бүртгэгдлээ


ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45 хүнээс коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,952 боллоо.

Үүнээс 2,299 хүн эдгэрээд байгаа бол 638 хүн эмчлэгдэж байгаа юм. Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 638 хүн эмчлэгдэж байгаа ба биеийн байдал хүнд 9, нэн хүнд 1 хүн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тохиолдол 2107 боллоо. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна