МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

С.Гандэлгэр
2021/03/01

Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу МАН үүсгэн байгуулсны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МАН, МАХН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. 

Хүндэтгэлийн ёслолд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нарын хүмүүс оролцов. 

 ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан билээ.

 Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны 6 дугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байна. 1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.

2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна