Л.Мөнхтүшиг: Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр Японы 2, Испани, АНУ-ын нийт дөрвөн иргэн ирсэн

2020 оны 04 сарын 06

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг  хүүхэд, Жаргалант сувилалд хоёр  иргэн тусгаарлагдсан, Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна.

Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна. Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна.  Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа" гэв.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

-Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна.

Тухайлбал,

Эрүүл мэндийн шалтгаантай 84
Ахмад настан 271
Жирэмсэн 32
Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378
Оюутан  811
Санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4,000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байна. 

Сошиал сүлжээнд хэл дагуулаад байгаа энэ сарын 3-ны өдөр үйлдсэн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор  Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн Монголд ирсэн. Учир нь УОК-оос Монголд ирэх боломжтой гадаад иргэдийг тодорхойлсон юм. 
Энэ шийдвэртэй нийцүүлж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт гадаадын дөрвөн иргэн буюу Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн ирсэн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. 

Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна. Түүнчлэн Испани иргэншилтэй нь монгол аав, ээжтэй хүүхэд бол АНУ иргэншилтэй хүүхэд нь мөн монгол иргэний хүүхэд юм байна.
Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 3-нд гаргасан.

Уг нислэгээр эмчийн хяналтад байгаа, жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэргийг эх оронд нь авч ирэх юм.

Эдгээр шаардлагыг хангасан хүмүүсийг дөрөвдүгээр сарын 4-ний 11:00-17:00 цагт бүртгэл явуулахаар төлөвлөсөн ч 14:00 цагийн орчим 260 гаруй иргэн бүртгүүлсэн тул бүртгэлээ хаажээ.


 

Сэтгэгдэл (6)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 08
202.9.46.99
zochin

sain bna uu.Tusgai uur giin ongotsoor uneheer hund uvchtei,undur nastai,jiremsen emegtei huuhduud irj bolnoo,gehdee tusgai hunii tusgai humuus ireed l baih ym daa,helj yrij baigaa ni zuruud baigaa bolohoor humuus hel am hiigeed ta buhnii ajliig oilgohgui bna gej bodloo,Gadaad yam,ontsgoi ,miat ruu zunduu l yrisan ,uuchlaarai medehgui l bn gd l bna lee \n

2020 оны 04 сарын 07
192.82.71.225
Батжаргал

3.28 солонгосын тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 түрк иргэний хавьтал гээд байгаа 12 хүний учрыг тайлбарлах болоогүй юу. Аль эсвэл юу гэж тайлбарлах арга замаа олоогүй байна уу УОК- хон

2020 оны 04 сарын 07
64.119.24.138
Усан нүдэт

Дандаа Коронагийн яг голомтоос нь ирж байдаг ямар муухай ёрын юм бэ энэ п-да нар

2020 оны 04 сарын 06
202.131.251.130
hkyfgyjt

uhsenee hiij gadaaduudiig oruulaab baigaa ym be medseer baij gadaad hun gehleer l emegtei chuuden hormoigoo sohon erchuuden doodhiin doloochihgeed baidag naad dolignuur zangaa odoo bolio manai mongol huniig feeseer haraa bizdee ter metronoos hoogood buulgaj baigaag ter mongol hunii hezee ch buuj ogdogui shazruun zan haa bnaa odoo naad gadniihniig buu oruul \n

2020 оны 04 сарын 06
66.181.161.50
Хрр

Ууралаад бгаа юм шиш яридаг гөлөг бна лээ. Хэнмйх нь чихээс вэ энэ шээс

2020 оны 04 сарын 06
106.102.11.22
Mm

Haha dagwaa hol horiond bga yu teriige medeeleech ...boduul ugui lbhda gereere bai geed l yavuulaa biz pzdanuud hun bolgond adil baijchadahgui hudalaa yum yariad ner hund hootsoldson nohor ene darga ni