Өчигдөр 108 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,336 тохиолдол бүртгэгдлээ

С.Гандэлгэр
2021/03/08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиодол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.

  • 54 нь драмын театрын ажилчид
  • 51 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд
  • 3 нь Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс илэрсэн
  • Завханд хоёр тохиолдол, Төв аймагт 4 тохиолдол бий.

Биеийн байдал маш хүнд 2 хүн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна