ШУУРХАЙ: Тусгаарлалтад байсан 39 настай иргэн өндрөөс унаж амиа алдлаа


Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 16-нд Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Корпорейт" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай Т өндрөөс унаж амиа алдсан байна.

Уг харамсалтай явдал амиа хорлолт байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр "Өчигдөр 23.00 цагийн үед цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өндрөөс унасан хүн гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Корпорейт зочид буудалд чартер нислэгээр ирсэн хүмүүсийг тусгаарлаж байгаа. Амь хохирогч 39 настай Т гэгч хүн байсан. Энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан байгаа. Уг хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэв.   




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.178
    2021/03/17

    Энэ одоо юу болоод байгаа юм бэ?

    Хариулах