ЭМЯ: 321 хүнээс халдвар илэрч, 6 дүүрэг, 13 аймагт халдвар тархлаа

Өчигдөр 11 цаг 29 минут

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.03.28) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн 24 цагт 13057 сорьцод шинжилгээ хийснээс 321 тохиолдол батлагдаж, нийт 7014 батлагдлаа. Өнгөрсөн хоногт 104, нийт 4341 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 321 тохиолдол бүгд дотоодоос халдвар авсан байгаа. Эдгээрийн 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлд нийт тохиолдол 5868 болж байна. Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол боллоо. 

Халдварын тархалт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт идэвхтэй тархаж байна. Дархан-Уул, Архангай аймагт тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тусгаарлах байрны нөөцийг нэмэгдүүлж, ойрын хавьтлуудыг мөн тусгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймагт өвчлөл бүртгэгдэж, 1607 хүн эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагаас 186 хүний бие хүндэвтэр, 8 хүний биеийн байдал маш хүнд байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Нийт 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж байна. Сүүлийн 24 цагт 6257 хүн дархлаажуулалтад, нийт 267300 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажилагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилтнуудыг дархлаалжуулалтад хамруулав. 50-иас дээш насны 101007 иргэн вакцинаа хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа юм. БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрлээ. "Астра Зенеака" вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

  • Улаанбаатар – 262
  • Орхон аймаг – 10
  • Архангай аймаг -19
  • Булган аймаг – 3
  • Дархан-Уул аймаг – 10
  • Баянхонгор аймаг – 7
  • Архангай аймаг – 19
  • Өвөрхангай аймаг – 8
  • Орхон аймаг – 10
  • Говьсүмбэр аймаг – 2
  • Булган аймаг – 3 тохиолдол тус тус батлагдсан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна