Коронавирусийн гарал үүсэл Хятадаас гадуур байж болохыг ДЭМБ үгүйсгэсэнгүй


Коронавирус тархсан голомт Хятадаас гадуур байж болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ)  мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй хэмээн The Wall Street Journal сонинд бичжээ..

Вирус өөр газар үүсээд Хятадад нэвтрэн тархаж эхэлсэн гэх хувилбарыг мэргэжилтнүүд шалгаж эхэлжээ. Хятадууд ийм хувилбар дэвшүүлж хэлж буй ч барууны орнууд татгалзаж байгаа юм. Мөн ДЭМБ  Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас эхлэн коронавирус тархаагүй гэж үзэж байна.

Ухань хотод ажилласан мэргэжилтнүүдийн илтгэлийг ДЭМБ өнөөдөр нийтлүүлнэ. Эрдэмтэд бараг нэг сарын турш Хятадад ажилласан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна