“Био аюулгүй байдал, био хамгаалал ба Ковид-19” сэдэвт цахим сургалт боллоо


Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Био аюулгүй байдал, био хамгаалал ба КОВИД-19” сэдэвт онлайн (ZOOM) сургалт боллоо. БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог БОАЖ-ын сайд Н.Уртнасан ахалдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Увс, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон Багануур дүүргийн 108 ажилтан, албан хаагчид оролцсон юм.

Сургалтаар Коронавируст халдварын Монгол улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, эмнэлгийн хог хаягдал, анхаарах асуудлууд, Зооноз ба Ковид-19, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон Ковид-19-ийн оношлогооны арга зүй зэрэг олон талын сэдвээр мэдлэг олголоо.

Эх сурвалж: БОАЖЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна