Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг цагдан хорьсон


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн. Энэ талаар  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тодруулга өглөө. 

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:29 цагт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Залуу монгол" корпорацын байранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газар очиж ажилласан. 

Хохирогч Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан. Тэрбээр биеийн байдлын улмаас эмчлүүлэх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хангаж өгсөн. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулахгүйгээр өнгөрсөн шөнө баривчлан, хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсээс прокурорт хүргүүлсэн. Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийднэ.

Мөн Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх эмнэлэгт албан бичиг хүргүүлсэн" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.81.68
    2021/04/05

    Өдөхийг өөрөө өдчихөөд өндөг болж хувирах юм даа

    Хариулах
  • 192.82.87.194
    2021/04/05

    Иймэрхүү араатнуудаар төр удирдуулахаа болих хэрэгтэй. Одоо та нар хар л даа. Улсын ерөнхийлөгч жүдо бөх Баттулга, хотын дарга бөх Сумъяабазар, за тэгээд томоохон албан тушаалуудад тухайлбал МҮОХ-г Түвшинбаяр, зарим аймгийн дарга нар гээд л... ингээд улс хөгжих үү? Тэд улсаа хөгжүүлж мэдэхгүй, мөнгөнд шунахаа мэднэ.

    Хариулах