Асаргаанд байдаг ахмадуудыг гэрт нь очиж вакцинжуулна


Улаанбаатар хотын хэмжээнд Геронтологийн үндэсний төвд эмчийн хяналтад байдаг 6895 ахмад настан бий. Тиймээс Геронтологийн үндэсний төвийн бүртгэл мэдээлэлд байдаг ахмадуудыг тус төвтэй хамтран вакцинжуулахаар болжээ. Ингэхдээ эмнэлэгт очих боломжтой ахмадууд тус төв дээр очиж дархлаажуулалтад хамрагдана. Харин гэрийн асаргаанд байдаг ахмадуудад яаралтай тусламжийн эмч, явуулын багтай хамтран вакцинжуулах ажлыг зохион байгуулах юм.

Гэхдээ нийтийн дархлаажуулалтын дараа вакцинжуулалт хамруулах аж. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Гэртээ асаргаанд байдаг буюу эмнэлэгт очих үнэхээр боломжгүй хүмүүсийн хувьд вакцинжуулалтад хамрагдахын тулд түр хугацаанд хүлээх шаардлагатай. Учир нь нийтийг хамарсан вакцинжуулалт хийж дууссаны дараа явуулын баг очиж дархлаажуулах юм.Коронавирус бол цар тахал. Тиймээс тодорхой хэмжээнд стандарт, шаардлага тавигдаж буй тул ийм зохион байгуулалтад хийж  байгааг иргэд ойлгохыг хүсье” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна