Хорих ял эдэлж буй 70 хүнээс халдвар илэрчээ

С.Гандэлгэр
2021/04/06

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл тараад байгаа юм.

Шүүхээс шинээр хорих ял аваад 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч болон түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө. 

Халдвар илэрсэн хоригдогчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогч нараас PCR шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

Нийт батлагдсан тохиолдол 70 бөгөөд 18-ыг нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарласан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна