УИХ-ын гишүүн О.Баасанхүү бичлэгийн талаар юу хэлэв?

2020 оны 05 сарын 18

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ж.Бадамжунай нарын бичлэг олон нийтэд цацагдаад байгаа.  Бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү "100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ", мөн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг "БНСУ-ын Элчин сайдаар томилогдоогүйд бухимдаад байна. Хэрвээ томилогдсон бол мөнгө улам нэмэгдэх байлаа" зэргээр ярьжээ. Харин уг бичлэгийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа авсан. Нэр зарласантай зэрэгцээд сошиалд орчинд Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлийн зохион байгуулалттай гэх бичлэг цацагдсан.

Энэ бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улстөрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна. Тиймээс энэ бичлэг хэзээ хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийсэн, үүнд хууль хүчний байгууллага орсон эсэх асуудлаар техникийн үзлэг хийх хэрэгтэй байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэдхэн л байгууллага байгаа шүү дээ. Тусгай ажлын хэсэг гаргаж, иймэрхүү зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Ард түмэн шударгаар сонголтоо хийх ёстой" гэжээ. 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 20
202.179.21.230
сонгогч

ийм бузаруудыг яахаараа ийм өндөрт гаргачихдаг юм болоо үнэхээр гутамшиг

2020 оны 05 сарын 19
103.9.90.130
мэргэн

Баасанхүү чинь нүд нь гүйлгнээд зэвүүн амьтан нууцаар аймшигтай юм хийдэг юм байна. генерал Хурцтай нийлж Эрдэнэтийн 49% ийг луйвардахад гар бие оролцсон хулгайч шүү. Гөлөн гөлөн гээд Эрдэнэтэд очиж санал гуйх гэж АН д элссэн хэрэв АН ялвал Эрдэнэт 49% хдхэн луйварчидынх болно

2020 оны 05 сарын 19
70.93.178.224
I.m

oo za Baasanhuu yag dureeree l duu ni mun bn shdee mongolchuud baasanhuugiin duug mash sain tanih bhoo

2020 оны 05 сарын 18
150.129.141.36
Зочин

Өө за за алдаг юм бна