Британи түр хугацаагаар зорчиж байгаа иргэдээс шинжилгээний ТӨЛБӨР АВАХГҮЙ

2020 оны 05 сарын 19

Британийн Засгийн газраас тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэнээс Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдах шаардлага үүссэн нөхцөлд үйлчилгээний төлбөр нэхэмжлэхгүй байх зарчмыг баримталж байна. Ингэхдээ шинжилгээний хариу сөрөг гарахаас үл хамаарч төлбөр авахгүй юм байна. Хэрэв шинжилгээгээр Ковид-19 илэрч, эмчилгээ шаардагдах бол үүнийг нь NHS мөн үнэ төлбөргүй хийнэ.

Түүнчлэн, Ковид-19-ийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх гадаадын иргэнээс NHS-ийн зүгээс визийн холбогдолтой мэдээлэл шаардахгүй болно. Уг асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gov.uk/gu…/nhs-entitlements-migrant-health-guide холбоосоос авах боломжтой гэдгийг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.