Японд 1000 инженер хөтөлбөрийн хүрээнд төгссөн бүх оюутан ажлын байртай болжээ

С.Гандэлгэр
2021/04/08

Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах юм. Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилго бий. 

2021 оны 3 дугаар сарын байдлаар Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479, магистр, доктрын хөтөлбөрт 114 хүн хамрагдаад байна. Төслийн хүрээнд Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болсон бол үлдсэн хувь нь дараачийн шатанд дэвшин суралцаж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна