Цар тахлын хүндрэлийг давахаар ОУВС-аас $100 саяын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ

2020 оны 05 сарын 19

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор $100 саяын санхүүжилт авах болон бусад улс оронтой хамтран ажиллах талаар ОУВС-тай яриа хэлэлцээрийг амжилттай хийж дуусгасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Манай албаны хүмүүс тавдугаар сарын 11-13-нд ОУВС-тай 100 сая ам.долларын санхүүгийн тусламж хүсэх талаар хэлэлцсэн байна. Гол зорилго нь COVID-19 цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулж, тогтвортой байдлыг хангах, эргэн сэргэхэд зарцуулах аж. Харин эцсийн шийдвэрийг ОУВС-ийн Захирлуудын зөвлөл ирэх зургаадугаар сарын эхээр гаргах юм байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.