Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт 300.000 төгрөг олгоно


Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газар  өнөөдөр ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдсэн. 

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. 

Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд "Улаан" түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай.

ААН-үүд, иргэдэд дулаан цахилгаан, НДШ-ийн хөнгөлөлт маш их дэм болсон. Төсөв нэмж ачаалал авах боломжгүй болсон байгаа. 

2020 оны 2-р сарын 25-ны өдөр, 3-р сард , 2021 оны 1 их наяд 26,5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн. Тиймээс Засгийн газар баялагтаа эзэн байх, хамгийн чухал нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэхийн тулд, хөл хорионы үед иргэддээ 300.000 төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн гэв.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.105
    2021/04/08

    xc

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/04/08

    энэ бэлэнчилэх сэтгэлгээнээс монголчууд хэзээч салахгүй бололтой ухамсараа уландаа гишгэсэн залхуу архичин монголчуудад мөнгө байгаад ч хэрэггүй амьтад их удаж л нийгмээрээ архинд живэх байлгүй

    Хариулах
  • 66.181.161.84
    2021/04/08

    Hze uguh wee

    Хариулах