Хилийн цэргүүд харуулын даргаа буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ


Өнгөрсөн шөнө 22:00 цагийн үед хилийн цэргийн алба хаагчид харуулын даргаа буудан амь насыг нь хороогоод, хэргийн газраас зугтсан харамсалтай хэрэг гарчээ. 

Урьдчилсан байдлаар хяналт шалгалт хийхэд, Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид болох 19 настай М, Х нар харуулын дарга болох 34 настай Г-г цээжин тус газар нь буудаж хөнөөсөн гэх мэдээлэл байгаа юм.

Хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Уг хэргийн талаар Хилийн цэргийн Ерөнхий газраас тодруулахад, Урд шөнө энэ хэрэг гарсан нь үнэн. Удахгүй хэвлэл мэдээлэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэсэн юм. Хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.