Хоёр дахь тунг тариулах хугацаа 15 хоногоор хойшилсон ч дархлаа тогтоход СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ


Монгол Улсын Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу тогтоосон хөл хорио өнөөдрөөс хэрэгжиж байгаа билээ. Энэ хооронд тархалтыг хумих, илрүүлэг, тандалт хийх зэрэг ажил хийх ёстой ч боловсон хүчин дутагдалтай байгаа тул вакцинжуулалтыг 15 хоног түр зогсоохоор болоод байгаа юм. Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй, дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх нь эрсдлийг нэмэгдүүлнэ зэрэг шалтгааныг бодолцон ийм шийдвэрт хүрсэн байна.  

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.60
    2021/04/11

    Энэ бол худлаа. Хятадын вакцин 21-28хоног гэж байгаа. 56 хоног хүртэлх зайтай тарих ямар ч зөвлөмж байхгүй.

    Хариулах