Б.Жавхлан: 300 мянган төгрөг авч чадаагүй бол E-баримтад бүртгүүлээрэй


Засгийн газрын дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

Хэрэв 300 мянган төгрөгөө аваагүй Монгол улсын иргэн та:

Насанд хүрсэн
Тэтгэврийн насанд арай хүрээгүй
Одоогоор төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй
Гадаадад сурч, амьдардаг, эх орондоо ирээгүй
E-баримт байхгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй
Төрийн албаны цалингийн сүлжээнд байхгүй
Малчны А дансаа бүртгүүлээгүй
1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон бол та газарзүйн байрлалаасаа үл хамаарч интернет хэрэглэх боломж байгаа л бол E-баримт системд бүртгүүлээд 300 мянган төгрөгөө авах боломжтой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.112
    2021/04/12

    Ebarimtad bvrtgeltei ich gesen orj irehgvi bna

    Хариулах
  • 202.126.89.122
    2021/04/11

    Ebarimtad burtgeltei, huvitsaagaa avsan bolovch avaagui l bna.

    Хариулах
  • 66.181.161.117
    2021/04/11

    1072 huwitsaanaas hotsorson e barimt systemd burtguuleh bolomjgui baigaa bol yaah we?

    Хариулах
  • 66.181.161.16
    2021/04/11

    Эрхээ хасуулсан банзны дансгүй хүмүүс нь яах вэ

    Хариулах
  • 66.181.176.73
    2021/04/11

    Huvitsaaa avch baisan. E barimt baihgui, nasand hursen hun bna. Odoogoor avaagui bna!

    Хариулах