Тайванийн Ерөнхийлөгч БНХАУ-д хандан эрх тэгш зэрэгцэн оршихыг уриалав

2020 оны 05 сарын 21

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн тангаргаа өргөж хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ. 

Тэрбээр тангараг өргөх үедээ "БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайванийн Ардчилсан Засгийн газартай эн зэрэгцэн орших арга замыг олох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн байна. Цай Ин Вэн албан үүргээ гүйцэтгэсэн эхний дөрвөн жилд Ши Жиньпиний Засгийн газар Тайваньтай шууд харилцаагаа тасалсан юм. Бээжингийн эрх баригчдын "Нэг улс, Хоёр систем" бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа Цай Ин Вэн энэ удаад дахин илэрхийлжээ. Мөн 5G болон мэдээлэл, харилцаа холбооны бусад технологиудыг хөгжүүлэхээ амласан байна.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн
“Тайванийн хоолойн наана цаана байгаа хоёр талын харилцаанд эргэлтийн цэг болох түүхэн чухал цаг үе ирээд байна. Хоёр тал аль аль нь урт хугацаанд зэрэгцэн орших арга замыг эрэлхийлэх үүрэгтэй. Мөн зөрчил, дайсагналыг дэвэргэхээс сэргийлэх ёстой. Хоолойн нөгөө талд оршиж байгаа талын удирдагч бидэнтэй адил хариуцлага хүлээж, хоёр талын харилцааг урт хугацаанд тогтвортой авч явахын тулд бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Бид ирэх дөрвөн жилд олон улсын байгууллагууд дахь оролцоогоо нэмэхийн тулд тэмцэнэ. АНУ, Япон, Европ болон бидэнтэй адил үзэл санаатай бусад орнуудтай харилцаагаа бэхжүүлэх болно” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.