Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарт яаралтай хандаарай

2020 оны 05 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас гаргасан ээлжит зөвлөмжийг хүргэж байна. Коронавируст халдвар бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинж (ОЭТҮХШ)-ийн талаарх зөвлөмжтэй танилцаарай.

Сүүлийн үед Европ, Хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхээс коронавирус илэрсэн ажээ. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд:

• 3-аас дээш хоног халуурах
• Биеэр тууралт гарах
• Нүд улайх (идээт бус коньюкативит)
• Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
• Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
• COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
• Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх

Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандаарай.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.