УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

2020 оны 05 сарын 22

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг яллагдагчаар татаад байгаа юм.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 22
103.9.90.130
үнэн

Эрдэнэтийн 49% ийг луйвардах ажилыг хийсэн Д.Эрдэнэбат, сахал Эрдэнэбилэг , Сайханбилэг, Орхон , Хурц, Баасанхүү, Элбэгдорж гэх мэт хулгайч нарт өршөөл байхгүй шүү

2020 оны 05 сарын 22
202.9.40.83
Зочин

Шүү шүү шүү сайн шүү шудрага шүү нүдэн дээр юм нь ил байна