БНСУ-д хоёр сурагчаас “COVID-19” илэрсэн тул 66 ахлах сургуулийн үйл ажиллагааг дахин зогсоожээ

2020 оны 05 сарын 22

БНСУ-ын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Ингэснээр сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд орсон байна. Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн өглөөний 06:00 цагийн орчимд Инчеон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Инчеоны Боловсролын газар Инчеон хотын таван дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна.

Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг хоёр өдөр үргэлжлүүлэн зохион байгуулж, тавдугаар сарын 22-ны өдрөөс танхимын сургалтыг хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.

Коронавирусийн халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрбээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.

Эх сурвалж: 뉴스1 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.