Солонгос улсад суралцах оюутнуудын анхааралд

2020 оны 05 сарын 22

БНСУ-д суралцах оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах тодруулга, мэдээллийг албан ёсоор ирүүлэв.

1. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй, танхимын сургалт хэвийн явагдаж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлнэ.

2. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй боловч танхимын сургалт явагдаагүй, цахим хэлбэрээр хичээллэж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцаах болно.

Нислэгийн тийз худалдан авсан оюутны зорчигчийн мэдээлэл, сургуулийн хичээллэх хэлбэрийг нягтлах явцад тухайн сургууль цахимаар хичээллэж буй нь тогтоогдвол зорчигчийн тийзийг хүчингүй болгож, нислэгт суулгахгүй болохыг анхаарна уу.  

БНСУ-ын ЭСЯ-ны олгож буй визийн төрөл, цар тахлын улмаас тавигдаж буй хоригийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.