О.Баасанхүү: Архи уусан нь маш том буруу болсон

2020 оны 05 сарын 22

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ж.Бадамжунай нараас 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбар хийжээ. Тэрбээр  "Би өөрөө лайваар олон удаа тайлбар хийсэн. Ямар ч хүн хүнтэй дөрөвхөн минут уулзахгүй. Тэр асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газарт хандсан. Энэ бол тасалж, хооронд нь эвлүүлсэн бичлэг. Өөрөөр хэлбэл, намайг эвгүй харагдуулах гэж зохион байгуулалттай хийсэн бичлэг.Миний бие МАХН-ыг хувиасаа 127 сая төгрөг гаргаж хуралдаан хийсэн. Мөнгөний асуудлыг АТГ-т 1.5 жил орчим эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, буруу аргаар орсон мөнгө биш гэдгийг тогтоосон.

Нэг нам гэхэд л багадаа 50 сая төгрөгөөр судалгаа хийлгэдэг. Гэтэл нам хурал хийхэд 127 сая төгрөг гэдэг бол маш бага мөнгө. Тэрний 60 сая төгрөгөөр нь Баянгол зочид буудалд гишүүдээ байрлуулсан, мөн мөнгө дууссан. Тиймээс зургаа заръя гэж бодоод тухайн үед Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байсан болохоор нь тусламж гуйсан.

Өөрөөр хэлбэл, би Б.Хурцаас миний энэ асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн юм. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Ж.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулж байсан.Тэр үед гаргасан миний нэг л буруу байдаг. Тэр нь архи ууж чадахгүй байж архи уусан нь маш том буруу болсон.

Бусад нь тэнд ярьсан зүйл бол зүгээр л яриа. Би төрийн эсрэг яриагүй. Авлига, албан тушаалын хэрэг яриагүй. Намаа яаж санхүүжүүлэх тухай л ярьсан. Сард найман сая төгрөг, жилд ойролцоогоор 90-100 сая төгрөгийн асуудлыг л ярьсан.Тэр бичлэг 2018 оных буюу Б.Хурцыг Элчин сайдаар томилох гэж байсан үе. Бичлэгийг тэр үед нь гаргаж тавиагүй байж сонгууль болж байгаа болохоор улс төрийн зорилгоор ил болгож байх шиг байна" гэжээ. 

Т.Хэрлэн

Сэтгэгдэл (9)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 23
66.181.187.76
ЗОЧИН

ЭРҮҮЛ ДЭЭ ХЭЛЭЭГҮЙ ҮГЭЭ СОГТУУДАА ХЭЛНЭ. ТАРХИНЫ МУХАРТ БУЙ ЗҮЙЛ НЬ СОГТХООР АМАН ДЭЭР НЬ ГАРДАГ ГЭЖ ХҮМҮҮС ХЭЛДЭГ НЬ САНАМСАРГҮЙ ЗҮЙЛ БИШ БОЛОЛТОЙ

2020 оны 05 сарын 23
202.9.46.253
Зочин

hutsdag haltar ve

2020 оны 05 сарын 22
106.102.11.146
M

Ovoo yum bodson bas l BAASAN huu baijee chaavaas..mongol shudarga hun gej bnuu pzda gej

2020 оны 05 сарын 22
202.179.21.227
ха хаа

Энхбаярын улаан оймсны хүчинд очих ёсгүй өндөрлөгт хүрсэнээ ухаараад Христ эцэгрүүгээ гүйж дээ

aav ni (61.48.179.228)
2020 оны 05 сарын 23

tag unen

2020 оны 05 сарын 22
203.91.115.50
БААСАН ХҮҮ

БААСАН ХҮҮГИЙН БААСАН ДЭЭР АН НАМ ДАРГАТАЙГАА ХАЛЬТАРЧ УНААД ШАЛ ӨМХИЙ БОЛОВ. ХА ХА ХА.

2020 оны 05 сарын 22
210.13.44.143
kaz

nudnii bulai, chamaas angijirmaar baina shuu, kkk. sain yum bolloo, chi bol buzar baas, yalgadas

2020 оны 05 сарын 22
210.13.44.143
kaz

nudnii bulai, chamaas angijirmaar baina shuu, kkk. sain yum bolloo, chi bol buzar baas, yalgadas

2020 оны 05 сарын 22
103.212.118.54
Зочин

Баасанхүүгийн зам засагдаж шулуурчээ хөөрхий.