Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

2020 оны 05 сарын 22

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны өдрийн 14 цагт эхэлнэ.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.05.12-ны өдөр болсон Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон.

Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 23
139.5.216.36
Усан нүдэт

Энэ нэг юмны барилдах эрхийг нь насаар нь хасвал таарна. Хамгийн хүчтэй допинг олж хэрэглэчихээд хуцаад яваад байх юм