Вакцины нөөцөөрөө НЭН ТҮРҮҮНД эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна


Манай улс вакцины үлдсэн нөөцөөрөө эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулахаар болжээ. ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр энэ талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Вакцин дуусч, хангалт хойшилсон боловч тодорхой хэмжээний нөөц бий. УОК-ын Шуурхай штаб, Шадар сайдын зүгээс эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуул гэсэн чиглэл өгсөн гэж ойлгож байгаа. Ер нь "Улаан" бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудаа түрүүлж вакцинжуулах хэрэгтэй" гэлээ.

Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг БНЭУ-ын "Астра Зенека" вакцинаар эхлүүлсэн. Тус улсаас хандив болгон өгсөн 75,000 хүн тун вакциныг хамгийн түрүүнд улсын хэмжээнд байгаа 56,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтныг хамруулна гэж мэдээлж байсан юм. 

Тус вакцины тун хоорондын зай 56 хоног бөгөөд эмч нарын хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 20-доор эхлэхээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна