Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч ГЭРЭЭР ЭМЧЛЭХГҮЙ

23 цаг 44 минутын өмнө

Хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэхгүй байхаар болжээ. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч  гэрт нь үлдээхгүй. Тандалтын багийн хүчин чадлыг нэмнэ. УОК тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машин жолоочтой нь шийдэж өгсөн. Мөн резидент эмч нарыг дайчлахаар болж 300 гаруй резидент эмч дайчлагдан ажиллаж байна.
Мөн резидент эмч нар улаан бүс рүү орж байгаа учраас гэрийнхэндээ халдвар тараах эрсдэл маш өндөр байгаа юм. Тиймээс резидент эмч нар тусгаарлагдах хүсэлт тавьсны дагуу тусгаарлах байр хайж байгаа аж.  УОК, ЭМЯ тусгаарлалтын байрны  санхүүжилтийг нь шийдэхээр ажиллаж байгаа бөгөөд  байр орон сууцаар хангах хүсэлтэй байгууллага аж ахуй нэгж байвал ЭМЯ-нд хандахыг уриалж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.180
    11 цагийн өмнө

    Одоол зөв ажиллах шинжтэй.

    Хариулах