Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т байрлах Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / Ө-51°08’24.0″ У-100°21”36.0”/ дөрөвдүгээр сарын 15-ны 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 02:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна