“5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татлаа

С.Гандэлгэр
2021/04/16

Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компанийн “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн тул үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татах тухай мэдэгдлийг хүргүүлсэн юм.

 

Уг мэдэгдлийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран  “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг, эмнэлгийн болон нийтийн эмийн сангуудаас эргүүлэн татахад хяналт, тандалт тавьж ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна